![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кечян 17-ны өдөр 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 1-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс хөгжиж буй том гүрний хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, дэлхийн олон орнуудтай хамтаар хүчин зүтгэж, 21-р зууны дэлхийн энх тайван болон хөгжил цэцэглэлтийг хамгаалахад бэлэн байна гэлээ.
Тэрээр хэлэхдээ, би Хятад улсын асуудлаарх олон орны мэдээлэлд ихээхэн анхаарал хандуулсаар ирсэн. Хятадын эдийн засаг тасралтгүй хөгжиж чадах эсэх, Хятад улс хүчирхэгжиж дэлхийд заналхийлэл учруулах эсэх гэсэн хоёр асуудалд олон улс гол анхаарал хандуулж байгаа юм байна гэлээ.
Ли Кечян хэлэхдээ, өмнөх хоёр асуудалд эргэлзэх хэрэг алга. Хятад улс эдийн засгийн эрүүл хөгжлөө хадгалах нөхцөл боломж байгаа бөгөөд нийгмийн хөгжлийг тасралтгүй урагшлуулах болно. Хятад хүчирхэгжиж хөгжсөн ч хэзээ ч эзэрхийлэхгүй юм гэлээ.
Тэрээр цохон тэмдэглэхдээ, энх тайван хөгжлийн замаар замнах нь Хятадын гуйвшгүй зориг шийдвэр, үндэсний бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах нь бас Хятад улсын чин хүсэл эрмэлзэл юм. Энэ хоёр зарчим нь хоорондоо зөрчилдөхгүй, мөн бүс нутгийн тогтвортой байдал болон дэлхийн энх тайвныг хамгаалах зарчимд нийцэж байна гэлээ. \Н. Пүрэвжав орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |