|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 17-ны өдөр 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хаалтын ёслол дээр үг хэлэхдээ, Хятадын ард түмэн энх тайвныг эрхэмлэж, энх тайван хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй замнах болно гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Сянган болон Аомений засаг захиргааны онцгой районы ах дүү нар, улс орон Сянган, Аомений цогц ашиг сонирхлыг гол болгож, Сянган, Аомений урт хугацааны цэцэглэн хөгжсөн тогтвортой байдлыг хамтаар хамгаалах хэрэгтэй гэжээ. Тайванийн эх орон нэгт ах дүү нар эх газрын ах дүү нартай гар нэгдэн хоёр эргийн харилцааг энх тайвнаар хөгжихийг дэмжин хамгаалж, хоёр эргийн ахан дүүст жаргал эдлүүлж Хятадын үндэстний шинэ замналыг хамтаар бий болгох хэрэгтэй гэжээ.
Хятадын ард түмэн энх тайвныг эрхэмлэдэг. Бид энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар ашиг хүртэх замыг баримталж, энх тайванч хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй замнаж, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх нээлттэй стратегийг эрс хэлбэрэлтгүй баримталж, дэлхийн олон оронтой найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэн, олон улсын хариуцлагаа үүрэглэн, олон орны ард түмэнтэй хамт хүн төрөлхтний энх тайван хөгжлийн үйлсийг ахиулах болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |