• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян: олон түмэнд үйлчлэх  тул баяжих санаагаа хураавал зохино

CRI       (GMT+08:00) 2013-03-17 12:07:28

     Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 17-ны өдөр 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн авилгалтай холбоотой асуултад хариулахдаа, Хятадын Засгийн газрын авилгалын эсрэг шийдвэр  бол бат ноттой, хэлбэрэлтгүй юм, удирдах боловсон хүчин олон түмэнд үйлчлэх болсон тул баяжих санаагаа хураавал зохино гэжээ.

     Ли Кэчян хэлэхдээ, цэвэр цэгцээр засаг хэрэгжүүлэхийг өөрийн биеэс эхлэх хэрэгтэй, энэ бол эртний сургаал, үнэн ёс мөн. Албан тушаал хашиж, олон түмэнд үйлчлэх болсон тул баяжих санаагаа хураавал зохино. Бид нийгэм, хэвлэл мэдээллийн хяналтанд бэлэн байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, бид мөн  авлигалын эсрэг механизмыг боловсронгуй болгож, авилга авах үйл ажиллагаа болон авилга авагчдыг хуулийн дагуу залхаан шийтгэх болно гэжээ.

      Ли Кнчян  үүрэгт ажлын хугацаандаа засгийн газрын зардалыг багасгахаа амласан байна. Тэрээр хэлэхдээ, энэ Засгийн газар, засгийн газрын чанартай ордон байшин шинээр байгуулахгүй, санхүүгийн чанартай орлого авч байгаа хүмүүсийг багасгаж, албаны мөнгөөр хүлээн авалт хийх, гадаадад жуулчлах, авто машин худалдан авахыг хориглох болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе