• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян: Хятад Америкийн харилцаа хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж байна

CRI       (GMT+08:00) 2013-03-17 12:24:17

     Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 17-ны өдөр 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад Америкийн харилцаа хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж байна, мөн  дэлхийн энх тайван хөгжлийн хандлагатай нийцэж байна гэжээ.

     Ли Кэчян хэлэхдээ, Хятадын шинэ Засгийн газар өнгөрсөнтэй нэгэн адил Хятад Америкийн харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж байна. Учир нь  хөгжиж байгаа хамгийн том орон болон хөгжсөн хамгийн том  орон хоорондын харилцаа болох юм. Бид ерөнхийлөгч Барак Обамагийн Засгийн газартай хамтран шинэ хэлбэрийн том орны харилцаа байгуулахад бэлэн байна гэжээ.

     Ли Кэчян хэлэхдээ, Хятад Америкийн хооронд зөрчил мөргөлдөөнтэй гэдгийг үгүйсгэхгүй, гэвч бид харилцан бие биенийхээ хамгийн их анхаарал хандуулж байгаа асуудлыг хүндэтгэн, санал зөрөлдөөндөө хяналт тавибал хамтын ашиг сонирхлоо  ихэсгэж болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, Ази Номхон далайн бүс бол Хятад Америкийн ашиг сонирхол солбицож байдаг район. Хятад Америк хоёр орон бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах, цэцэглэл хөгжилд тус дөхөм үзүүлэхээ илэрхийлсэн юм. Хэлэх үг, үйл ажиллагаа адил байж, Ази Номхон далайн бүс нутгийн үйл хэргийг эвээр зохицуулж, шинэ хэлбэрийн том орны харилцааг байгуулах нь Ази Номхон далайн бүс нутаг төдийгүй дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлд ашигтай юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе