• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Оросын ажил хэрэгч хамтын ажиллагаа нь энх тайван тогтвортой байдалд ашигтай

CRI       (GMT+08:00) 2013-03-17 14:48:46

     Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 17-ы өдөр 12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын нэгдүгээр хурлын хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Хятад Орос ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, бүс нутаг болон олон улсын үйл хэрэгт ойлголцлоо нэмэгдүүлэх нь хоёр талын харилцааг бэхжүүлэхэд ашигтай төдийгүй бүс нутаг болон дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад тустай юм гэжээ.

    Ли Кэчян хэлэхдээ, Хятад Орос хоёр орон харилцан хамгийн том хөрш орон болсны хувьд улс төрийн сайн харилцаагаа хэвээр байлгахын зэрэгцээ хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх нь олон талын нийтлэг ойлголтод хүргэх юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад Оросын эдийн засаг худалдааны харилцан нөхөх давуу талыг гүйцэд ашиглавал Хятад Орос хоёр талын худалдааны хэмжээ хэдэн дахин өсөж, хамтын ялалт байгуулж болох юм гэжээ. \Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе