• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Ши Жиньпин даргын зарлигт гарын үсэг зуржээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-03-17 08:55:56

  12-р сонгуулийн БХАТИХ-ын 1-р чуулган 16-ны үдээс хойно Бээжин дэх ардын их хурлын ордонд 6-р бүгд хурлаа хийж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчянгийн нэр дэвшүүлсний дагуу, Жан Гаоли, Лю Яньдүн, Ван Ян, Ма Кай нарыг Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогчоор сонгож, Ян Жин, Чан Ваньнянь, Ян Жечи, Гүө Шэнкүнь, Ван Юүн нарыг Төрийн зөвлөлийн гишүүнээр сонгов.

  Тус удаагийн хурлаар Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын нэр дэвшүүлсний дагуу, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Төрийн зөвлөлийн гишүүн, яам хороодын сайд нар, зөвлөл комиссын дарга, Хятадын Ардын Банкны ерөнхийлөгч, Аудитын үндэсний газрын дарга, Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарыг баталж, 12-р сонгуулийн БХАТИХ-ын Үндэстний зөвлөл, Хууль зүйн зөвлөл, Дотоод хэргийн эрх зүйн зөвлөл, Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн зөвлөл, Гадаад хэргийн зөвлөл, Цагаачдын хэрэг эрхэлсэн зөвлөл, Байгаль орчин болон нөөц баялгийг хамгаалах ажил эрхэлсэн зөвлөл, Хөдөө аж ахуй болон хөдөө тосгоны ажил эрхэлсэн зөвлөл зэрэг салбар байгууллагын дарга, орлогч дарга, гишүүдийн нэрсийн жагсаалтын төслийг санал оруулж баталсан байна.

  Хятад улсын дарга Ши Жиньпин 2-р номерт зарлигт гарын үсэг зурсан ба чуулганы шийдвэрийн дагуу Төрийн зөвлөлийн бусад байгууллага нэгжийн удирдлагыг томилсон байна.

\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе