• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян: Иргэдийнхээ хүсэлтийн дагуу засаг барина

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-17 11:11:10

  Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 17-ны өдөр Бээжинд хэлэхдээ, үндсэн хууль, ард түмэнд чин үнэнчээр хандаж, иргэдийнхээ хүсэлтийн дагуу засаг барина гэжээ.

  12-р сонгуулийн БХАТИХ-ын 1-р чуулган 17-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли  Кэчян болон  ерөнхий сайдын 4 орлогч  дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзсан бөгөөд тэдний асуултад хариулсан байна.

  Ли Кэчян хэлэхдээ, бид ард түмнийхээ итгэл найдварт баярлаж талархаж байна. Энэхүү шинэ тушаалд томилогдоод, энэ бол бүх ард түмний бидэнд хүлээлгэж өгсөн хүсэл найдвар, үүрэг хариуцлага гэдгийг гүнээ мэдэрсэн юм. Бид ард түмнийхээ ирээдүйн амьдралын талаарх хүсэл эрмэлзлийг ажлын гол үүргээ болгож, хууль цааз, ард түмнээ хүндэтгэж, хариуцлагаа зоригтой хүлээж, ажлаа зоригтой хийдэг Засгийн газрын хувиар ард түмэндээ аз жаргал эдлүүлэн, хүчирхэг улс орныг байгуулахаар чармайж ажиллах болно гэжээ.

\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе