|
|
||
Ли Кэчян хэлэхдээ, энэ удаагийн бүтцийн өөрчлөлтийн гол нь Засгийн газрын эрх үүргийг даруй өөрчлөх, тэр тутмаа засаглалыг цомхтгож, эрхийг төвлөрүүлэхгүй байх явдал юм. Хэрвээ байгууллага нэгжийн өөрчлөлтийг Засгийн газрын дотоод эрх үүргийг сайжруулан тохируулж байгаа гэвэл эрх үүргийн өөрчлөлт нь даруй Засгийн газар болон зах зээл, нийгэм хоорондын харилцааг цэгцэлж байгаа хэрэг гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, миний бие орон нутгуудад очин ажиллах үед, ажил хэрэг бүтээхийн тулд хэдэн арван байгууллага нэгжээр очиж, олон бичиг баримт бүрдүүлж, ажлын үр ашгийг бууруулах явдал түгээмэл тааралдаж байсан. Түүнчлэн ялзрал үүсгэж, Засгийн газрын дүр төрхийг хохироож байна гэх мэтийн яриаг сонсож байсан. Тиймээс бид засаг захиргааны хяналт болон зөвшөөрлийн тогтолцоог өөрчлөхөөс эхлэн Засгийн газрын эрх үүргийг өөрчлөх болно. Өнөө, Төрийн зөвлөлийн салбар байгууллагын засаг захиргааны хянан зөвшөөрөх төрөл зүйл нь 1700 гаруй байгаа. Шинэ засгийн газар үүнийг 1/3-г нь багасгах болно гэжээ.
\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |