• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян: Шинэ засгийн газар гурван том асуудлыг зохицуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-17 12:20:07

       Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 17-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, шинэ засгийн газар үргэлжлүүлэн эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг тасралтгүй өөрчлөн сайжруулах, нийгмийн төв голч байдлыг ахиулах гэсэн гурван том асуудлыг зохицуулахын төлөө ажиллах болно гэжээ.

       Ли Кэчян хэлэхдээ, Нэгд, эдийн засгийг үргэлжлүүлэн хөгжүүлэхийг баримтална. Ирээдүйн Хятад улсын эдийн засгийн орчинд мөн л хүнд хэцүү сорилт  тулгарч байгаа. Бид цаг ямагт бэлтгэлтэй байж, өрсөлдөөн сорилтоос айж цочирдолгүйгээр эдийн засгийн өсөлтөө хэвээр байлган, инфляцаас сэргийлэн, далд эрсдэлийг тогтоон барьж, Хятадын эдийн засагт их донсолгоо үүсэхээс зайлсхийнэ. Хоёрт, иргэдийнхээ амьжиргааг тасралтгүй сайжруулж, хот хөдөөгийн оршин суугчид, тэр тусмаа бага орлоготой хүмүүсийн орлогыг дээшлүүлэхээр чармайхын зэрэгцээ, дунд  орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэхээр чармайна. Гуравт, нийгмийн төв голч, шударга байдлыг нэмэгдүүлж, хүн болгонд эрх тэгш боломж олгохыг ахиулна гэжээ.
 
       Тэрээр заахдаа, дээрх гурван асуудлыг зохицуулахад гурван талын баталгааг шаардана, тухайлбал, нэгд, шинэ нээх Засгийн газрыг байгуулж, өөрчлөлт нээлтээр эдийн засаг, нийгмийг амьжиргааны бүрэн чадавхтай болгох. Хоёрт, шударга засгийг байгуулж, засгийн газарт итгэх олон нийтийн итгэл найдвар, засаг хэрэгжүүлэх хүчин чадавх болон үр ашгийг нэмэгдүүлэх. Гуравт, эрх зүйт засгийн газрыг байгуулж, хууль зүйн үзэл баримтлалаар орчин үеийн эдийн засаг, нийгэм, засгийн газрыг байгуулах зэрэг болно гэжээ.

\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе