|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 17-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, байгаль орчныг хохироож ард түмэн сэтгэл ханамжгүй байх эдийн засгийн бодлого явуулахгүй. Хойшид орчны бохирдол, хүнсний асуудал, үүнийг засаж сайжруулж байгаа байдал, үр дүнг олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байлгаж, хяналтыг нэмэгдүүлнэ. Засгийн газар чанга хатуугаар хууль хэрэгжүүлж, хариуцлага тооцох болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын эдийн засгийг шат өгсүүлж хөгжүүлэхдээ иргэдийг цэвэр агаар, аюулгүй ундны ус болон хүнсний бүтээгдэхүүнээр хангахыг чухалчлах хэрэгтэй. Урт хугацааны турш бүрдсэн асуудлыг бид итгэл зоригтой, нэн их хүчин чармайлт гаргаж зохицуулах хэрэгтэй. Хүнсний аюулгүй байдал бол хүмүүсийн амь амьдрал, эрүүл мэндтэй шууд холбоотой хамгийн онцгой асуудал. Засгийн газар хуурамч бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг чанга шалган, хууль бус этгээдэд хатуу шийтгэл үзүүлэх болно гэв.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |