|
|
||
2013 оны Хятадын "хоёр чуулган" 17-ны өдөр өндөрлөж, ерөнхий сайд Ли Кэчян тэргүүтэй шинэ засгийн газар 5 жилийн хугацаатай үүрэгт ажлын гараагаа эхэллээ. Чуулганы хаалтын ёслол дээр, Ли Кэчяны дотоод гадаадын сэтгүүлчдэд хандан хэлсэн үг олны анхаарлыг татаж байна.
Сянганы "Да Гүн Бао Сонин"-ы дэд найруулагч Ма Хаолян 17-ны өдрийн хэвлэлийн бага хуралд оролцсон бөгөөд түүний үзэж байгаагаар, ерөнхий сайд Ли Кэчяны үг яриа, үйл хөдлөл нь том гүрний ерөнхий сайдын хэв намбыг харуулсан төдийгүй, мөн гадаадынханд шинэ Засгийн газрын ирэх 5 жилийн засаглалын үзэл баримтлалыг тодорхойлсон байна гэлээ.
"Ерөнхий сайд Ли Кэчян дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад харуулах үед, түүний хэлсэн өөрчлөлт, иргэддээ ашиг хүртээх, голч шударга зэрэг үгс хүмүүст гүн сэтгэгдэл үлдээсэн байна. Өмнө нь гаднын хэвлэл мэдээллийнхэн Ли Кэчяныг "эдийн засаг нийгмийн будлиантай асуудлыг зохицуулдаг мастер" хэмээн үнэлж байсан, үнэндээ түүний асуудлыг зохицуулах арга нь зоригтойгоор өөрчлөлт хийхэд оршино. 17-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр, тэрээр өөрчлөлтийн тухай арван хэд удаа ярьсан бөгөөд "бусдын ашиг сонирхлыг хөндөнө гэдэг хамгийн хүнд хэцүү ажил. Гэвч өөрчлөлт хэдий хүнд хэцүү байлаа гэсэн бид хойш ухрахгүй" гэсэн байна. Энэ нь өөрчлөлтийн хүндрэл, бэрхшээлийг тэрээр тодорхой харж байгаагийн зэрэгцээ, түүний даргасан шинэ засгийн газар зоригтойгоор хариуцлага хүлээж, хатуу бэрхийг даван туулах болно гэсэн шийдвэр зоригийг харуулж байна" гэжээ.
Хэрэг дээрээ, өнгөрсөн 5 жилийн хугацаанд, Хятадын хөгжлийн ерөнхий төлөв байдал болон иргэдийн амьдралтай холбоотой олон хүнд асуудал, жишээлбэл орон сууц, эм эмчилгээ, эрүүл мэнд, шатахууны татвар, ажил эрхлэлтийн татварыг нэмүү өртгийн татвар болгох зэрэг өөрчлөлтүүд нь бүгд тухайн үед ерөнхий сайдын орлогч байсан Ли Кэчяны хариуцаж байсан ажил бөгөөд үр дүнг нь нийтээрээ харж байна. Харин өнгөрсөн онд хуралдсан ХКН-ын 18-р хурлаар Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн болсноос хойш тэрээр "өөрчлөлт"-ийн тухай олон удаа ярьсан байдаг.
Үүнээс гадна, Засгийн газар албаны барилга нэмж байгуулахгүй, төсвөөс цалинжиж байгаа хүмүүсийн тоог багасгах, албаны мөнгөөр дайллага хийх, гадаадад аялах, албаны машин хэрэглэхийг багасгана гэж ерөнхий сайд Ли Кэчян амласан бөгөөд хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, орлогыг нэмэгдүүлэх зэрэг иргэдийн амьжиргаатай холбоотой асуултад харуулж, асуудлыг нуухгүйгээр, ажлын эрч хүчээ нэмэгдүүлнэ хэмээн ярьсан байна. Энэ тухайд Ма Хаолян үнэлж хэлэхдээ:
"Хятадын эртний үгэнд "Улс орноо хүчирхэгжүүлэхийн тулд арвилан хэмнэж, ард түмнээ баян чинээлэг болгох хэрэгтэй" гэсэн үг байдаг. Ерөнхий сайд Ли Кэчяны хэлсэн үг нь ХКН-ын Төв хорооноос гаргасан "Найман зүйлт тогтоол"-той нэгдэж байгаа юм. Ерөнхий сайдын багасгахаас биш нэмэгдүүлэхгүй гэсэн амлалт нь "арвилан хэмнэх" ба "ардаа баяжуулах" хоорондын нэгдлийг тусгаж, иргэдийнхээ төлөө, хүнийг дээдлэх засаглалын үзэл баримтлалыг харуулсан байна" гэжээ.
Хэвлэлийн бага хурал дээр, Ли Кэчян "засгийн газар нийгмийн голч шударга байдлын сахин хамгаалагч байх ёстой гэсэн байна. Энэ нь шинэ засгийн газар нийгмийн төв голч, шударга байдлыг хамгаалахыг чухалчилж байгааг харуулж байна.
Эдүгээ, Хятадын өөрчлөлт нэгэнт "усны гүн хэсэг"-т орж, хамгийн чухал мөртөө бэрхшээл ихтэй үедээ байна. Эрх ашгийн харьцаа, иргэдийн хүсэл эрмэлзэл тасралтгүй нэмэгдэж байгаа зэрэг нь шинэ засгийн газарт их олон сорилт авчрах нь дамжиггүй.
Энэ бүхэнд хандан, Ли Кэчян "Их ёсыг баримтлан, иргэдээ дээдлэн, нийт олонд ашиг хүртээх" гэсэн засаглалын үзэл баримтлалыг тодотгосон байна. Шинэ Засгийн газар ард түмнээ дайчлан, өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлж, "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэх шинэ замыг нээх болно гэдэгт бид итгэж байна.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |