|
|
||
Хятадын засгийн газрын ерөнхий сайд Ли Кечяны хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үг нь Оросын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ихээр татаж байна. Үүнд, Ли Кечяны Хятад Оросын эдийн засаг худалдааны хүрээн дэх хамтын ажиллагаатай холбогдох байр суурийн талаар, ялангуяа түүний дурдсан хоёр талын эдийн засаг худалдааны хэмжээг дахин нэмэгдүүлэх зорилтыг биелүүлэх талаар ярьсныг хамгийн их мэдээлсэн байна.
Оросын худалдааны мэдээллийн зөвлөгөө өгөх сайт мэдээлэхдээ, Ерөнхий сайд Ли Кечяны байр суурь нь Хятад улс хоёр талын худалдааг улам эрчимжүүлэх зорилттой байгааг харуулж, түүний дурдсан эдийн засаг худалдааны хэмжээг дахин нэмэгдүүлэх гэсэн нь хоёр орны Засгийн засгийн оролцоотойгоор богино хугацаанд биелэгдэж болзошгүй юм гэлээ. Оросын "Энх тайван" сүлжээ мэдээлэхдээ, Ли Кечяны хэлсэн Хятад Орос ажигч хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэх, үүнд хамгийн гол нь эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх болно гэснийг иш татсан байна. Түүнчлэн Хятад улс нэгэнт Оросын хамгийн том худалдааны түнш орон болж, ирээдүйд энэхүү байр сууриа улам бататгах болно гэжээ.
Оросын хэвлэл мэдээллийнхэн мэдээлэхдээ, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь багагүй сорилттой тулгарах болно. Тухайлбал худалдааны бүтэц нь тохиромжгүй байгаа ч уг үндэснээс нь сайжруулаагүй байна, хоёр орны эдийн засаг худалдааны хөгжлийн гадаад орчныг улам төгөлдөржүүлэх хэрэгтэй байгаа юм. Хоёр орны аж ахуйн нэгжүүд, ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хамтран ажиллах цар хүрээ болон харилцан ойлголцлын түвшинг улам дээшлүүлэх хэрэгтэй байгаа юм гэлээ. \Н. Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |