• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сянган, Аомэний ахан дүүс Хятадын бүх ард иргэдтэйгээ харилцан тусалж, хамтаар урагшлах хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-18 16:37:54

         Хятадын улсын дарга Ши Жиньпин 18-ны өдөр Бээжинд Сянганы засаг захиргааны онцгой районы засаг дарга Лян Жень-ин, Аомэны засаг захиргааны онцгой районы засаг дарга Сүй Ши-ань нарыг хүлээн авч уулзлаа. Сянган, Аомень нь Хятадын эх газартай хувь заяагаа хэзээд хуваалцаж байдаг. Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэх хүсэл тэмүүлэл нь Сянган болон Аомений эх газартайгаа хамтран давуу талаа нөхөж, хамтаар хөгжих явдал юм. Сянган, Аомэний ахан дүүс Хятадын бүх ард иргэдтэйгээ харилцан тусалж, хамтаар урагшлах хэрэгтэй юм гэж Ши Жиньпин хэлсэн байна.

         Лян Жень-ин болон Сүй Ши-ань 12-р сонгуулийн БХАТИХ-ын 1-р чуулганы хаалтын ёслолд тусгайлан оролцохоор ирсэн байна.

         18-ны өдрийн уулзалтад, Ши Жиньпин хоёр засаг даргын Сянган, Аомений засаг захиргааны онцгой районы засгийн газрын ажлыг өндрөөр үнэлсэн байна.

         Тэрээр мөн хэлэхдээ, Лян Жень-ин "тогтвортой хөгжих" засаглалын чиглэлийг дурдаж, Сянган хотын иргэдийн итгэлийг олсон юм. Одоо сайтар хэрэгжүүлэх нь чухал болж байна. Аомэнь өдгөө түүхийн хамгийн сайн цаг үедээ байгаа гэлээ ч ирээдүйд хөгжлийн сорилттой тулгарах болно гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе