• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Рэнь Минь Ри Бао Сонин тэргүүн өгүүлэл нийтэлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-18 10:19:21

  12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 1-р чуулган 17-ны өдөр бүх хөтөлбөрөө амжилттай биелүүлж өндөрлөсөн.  Энэ талаар "Рэнь Минь Рибао Сонин" 18-ны дугаартаа, "Хятадын мөрөөдлийг биелүүлэх шинэ аяныг эхлүүллээ" гэсэн гарчигтай тэргүүн өгүүлэл нийтэлж, чуулган амжилттай өндөрлөсөнд баяр хүргэлээ.

  Өгүүлэлд тэмдэглэхдээ, түүхэн чухал гараан дээр болж байгаа энэ удаагийн чуулган нь улс орны өөрчлөлт, хөгжлийн ерөнхий байдалтай холбогдож, маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Чуулганаар, Засгийн газрын ажлын тайлан зэрэг олон бичиг баримтыг хянан баталж, Хятад улсын өнгөрсөн 5 жилд олсон олон салбарын ололт амжилт болон туршлагыг дүгнэсэн ба цаашид хэрэгжүүлэх гол ажил үүргийг тохируулсан юм. Түүнчлэн хууль зүйн дагуу улс орны шинэ удирдагчийг сонгон гаргаж, ХКН-ын 18-р хурлаас тогтоосон зорилтыг биелүүлж, өөрчлөлт нээлт болон орчин үеийн социалист байгуулалтыг ахиулахад зохион байгуулалтын чухал баталгаа олгосон байна. 2013 оны хоёр чуулган амжилттай өндөрлөснөөр хөгжил тэмүүллийн шинэ аян эхэлж байна. "Хятадын мөрөөдөл" бол бүх улсын үндэстнүүдийн хамтын хүсэл мөрөөдөл, түүний биелэл нь даруй улс орноо хүчирхэгжүүлэн, үндэстнээ мандуулж, ард түмэндээ аз жаргал эдлүүлэх явдал болно гэжээ.

\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе