![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кечян 18-ны өдөр Төрийн зөвлөлийн анхны хуралдааныг даргалан хуралдуулж, байгууллагын өөрчлөлтийг түргэтгэх тухай хэлэлцэж, Засгийн газрын эрх үүргийг өөрчлөх төрөл бүрийн ажлыг бодитой хэрэгжүүлэхийг чухалчлана гэлээ.
Энэ хурлаар 12-р сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар хурлаас баталсан Төрийн зөвлөлийн байгууллагын өөрчлөлт болон эрх үүргийг хувируулах төслийн дагуу, Төрийн зөвлөлийн шууд харьяа байгууллагын бүтэц зохион байгуулалт, Хүнс эм бэлдмэлийн үндэсний ерөнхий газар, Хэвлэл мэдээлэл радио кино телевизийн үндэсний ерөнхий газар, Үндэсний Төмөр замын ажил эрхэлсэн газрыг байгуулж, Тэнгис далайн үндэсний газар, Эрчим хүчний газрыг эмхлэн байгуулахыг зөвшөөрлөө.
Мөн Хүнс эм бэлдмэлийн үндэсний ерөнхий газар, Үндэсний Төмөр замын ажил эрхэлсэн газрын гол үүрэг хариуцлага, дотоод бүтэц, ажилтнуудын тухай гурван төрлийн тогтоол баталлаа. Төрийн зөвлөл энэ оны 6-р сарын сүүлчээс өмнө шинээр эмхлэн байгуулах бусад байгууллага болон эрх үүргийг нь өөрчилсөн байгууллагын талаар гурван төрийн дүрэм тогтоолыг биелүүлэхийг шаардаж, байгууллагын өөрчлөлтийн явцад сахилга батыг чангатгаж, орон тоо болон удирдах ажилтны тоог цөөлөх, энэ нь тогтвортой дэг журамтай явагдахыг батлахыг шаардлаа. /Баатар орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |