• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Медведевтэй утсаар ярив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-03-19 09:30:54

    18-ны өдрийн үдээс хойш, Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян урилгаар ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй утсаар ярив.

    Медведев Ли Кэчяныг Хятадын ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ, дарга Си Жиньпин удалгүй Орост айлчлах гэж байгаа нь Орос Хятадын бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа өндөр түвшинд байгааг харуулав. Тантай ажил хэргийн нягт харилцаа тогтоож, Орос Хятадын ерөнхий сайдын тогтмол уулзалтын механизм дор хоёр орны олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулахыг хүсэж байна гэжээ.

    Ерөнхий сайдаар сонгогдсоны даруйд Медведев баярын цахилгаан илгээсэн ба утсаар баяр хүргэсэнд Ли Кэчян талархаж байгаагаа илэрхийлээд Си Жиньпин даргын Орост хийх төрийн айлчлал нь хоёр орны харилцааны хөгжилд шинэ хөдөлгөх хүчин авчирна гэдэгт итгэж байна гэжээ.

    Ли Кэчян цааш нь хэлэхдээ, Тантай хамтран Орос Хятадын харилцааг тус тусын гадаад харилцааны тэргүүлэх чиглэл болгож, өнөөдрийн үр дүнгийн үндсэн дээр хоёр орны бүх талын хамтын ажиллагааг нэн өндөр түвшинд хүргэхэд бэлэн байна. Хятад Оросын ерөнхий сайдын тогтмол уулзалтын механизм нь хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг төлөвлөж, хамтран ахиулах чухал алхам юм, орлуулж болшгүй чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ оны сүүлээр Хятад улсад айлчлан, Хятад Оросын 18 дахь удаагийн тогтмол уулзалтад оролцохыг урьж байна. Мөн хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулах асуудлаар санал бодлоо гүнзгий солилцохыг хүсэж байна гэжээ.

    Медведев Ли Кэчяны урилгыг баяртайгаар хүлээн авчээ. \Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе