• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бо Ао-гийн Азийн чуулга уулзалт нь хамтын хөгжлийн асуудлыг хэлэлцэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-27 16:30:39

    Бо Ао-гийн Азийн чуулга уулзалтын ерөнхий нарийн бичгийн дарга Жю Вэньжун 26-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Бо Ао-гийн Азийн чуулганы 2013 оны ээлжит хурал 4-р сарын 6-наас 8-ны өдрүүдэд Хайнань мужийн Бо Аод болно. Энэ хурлаар Ази, цаашлаад дэлхийн харилцан ашигтай хамтаар хөгжих асуудлыг голлон хэлэлцэж, өргөн цар хүрээ, өндөр дээд хэмжээнд хуралдана. Тухайн үед Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож үг хэлэх бөгөөд дотоод гадаадын 30 гаруй бизнесментэй хэлэлцээ хийх юм. Энэ нь форумыг зохион байгуулснаас хойшхи анхны удаа юм гэжээ.

    Бо Ао-гийн Азийн чуулган бол засгийн газрын бус, ашгийн бус олон улсын байгууллага юм. Өнөө Азийн ба бусад тивийн холбогдох орнуудын засгийн газар, аж үйлдвэр худалдаа, эрдэм шинжилгээний салбарын лидерүүдийн Азийн ба дэлхийн үйл хэргээр хэлэлцэх өндөр дээд хэмжээний тавцан болсон бөгөөд жил бүрийн 4-р сард тогтмол зохиож байна.

    Энэ уулзалт "шинэчлэл, хариуцлага, хамтын ажиллагаа: Ази хамтын хөгжлийг эрэлхийлж байна" сэдвийн дор зохиогдоно. Үүнд холбогдуулан чуулга уулзалтын ерөнхий нарийн бичгийн дарга Жю Вэньжун 26-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ,
банк санхүүгийн хямрал газар авч байгаа үед хүмүүсийн харилцан туслалцаж хамтаар туулах үзэл санаа ивээх үзлийн нөлөөнд автсан. Азийн орнуудын хооронд ч хоорондоо зохицонгуй бус байдал гарсан. Ийнхүү энэ цаг мөчид Азийн орнууд цаашлаад дэлхийн улс орнууд анхаарлаа хамтын хөгжлийн асуудал дээр тавих шаардлагатай байна гэжээ.

    Казахстан, Мьянмар, Мексик, Замби, Кампуч, Шинэ Зеланд, Австрали зэрэг орнуудын тэргүүн ба ерөнхий сайд нар урилгаар уулзалтад оролцох бөгөөд зарим удирдагч салбар уулзалтад оролцож, Африкийн хуучин эх газрын сэргээн босголт, Латин Америкийн шинэ эх газрын өөрчлөлт шинэчлэл түүнчлэн Европын холбооны гол өрсөлдөх чадварыг сэргээх зэрэг асуудлаар лекц уншина гэж Жю Вэньжун хэлэв.
Эх сурвалжид тэмдэглэснээр, өнөөдрийн байдлаар дэлхийн 43 улс орон бүс нутгийн 1400 гаруй төлөөлөгч хуралд оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн 200 байгууллагын мянгаад сурвалжлагч чуулга уулзалтыг мэдээлнэ.
Нэрээ бүртгүүлсэн төлөөлөгчийн дотор аж ахуйн нэгжийн төлөөлөл 82 хувийг эзэлж байгаа бөгөөд дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн жагсаалтад хамрагдсан 32 аж ахуйн нэгжийн ТУЗ-ын дарга ба CEO багтаж байна.

    Бо Ао-гийн Азийн чуулга уулзалтын судалгааны хүрээлэнгийн 26-ны өдөр нийтэлсэн тайланд харуулснаар, 2012 онд Азийн эдийн засгийн интегралчлалын үйл явц илэрхий түргэсэж, Азийн худалдааны түшиглэх хэмжээ нэлээд өндөр төвшинтэй байгаа ч хөгжлийн орон зай мөн л байсаар байна. 2013 онд дэлхийн эдийн засгийн байдал тааруухан байгаа нөхцөлд Азийн орнууд зайлшгүй бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэж тайланд уриалжээ. Уг тайлангийн зохиогчийн нэг болох Гадаад эдийн засаг худалдааны их сургуулийн дэд захирал Линь Гүйжунь хэлэхдээ, тайлангаар дамжуулж зарим асуудлыг цаашид хайн судалж, хөгжүүлэх ёстой гэж бид үзэж байна. Нэгд, Азийн эдийн засгийн цогц нь дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээнд хэрхэн түшиглэж, эдийн засгийн өсөлтийг ахиулах. Хоёрт, чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийг хэрхэн Азийн үйлдвэрлэлийн сүлжээний хөгжлийг түлхүү урагшлуулах багаж болгох. Эцэст нь бид Мекон голын дэд бүсээр төлөөлөл болгосон эдийн засгийн хамтын ажиллагааны арга хэлбэрийг дүгнэж, хөгжиж буй орон ба бүс нутгийн хойшид Азид хамтран ажиллах үлгэр жишээ болгох ёстой гэжээ. \Урьхан\

   

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе