|
|
||
2013 оны Боао-гийн Азийн чуулга уулзалтын жил тутмын хурал 6-8-ны өдрүүдэд Хятадын Хайнань мужийн Боаод болно. Энэ оны чуулга уулзалт нь "шинэ өөрчлөлт, үүрэг хариуцлага, хамтын ажиллагаа, хамтаар хөгжлийг эрэн сүвэгчилье" уриан дор болох юм байна. Боао-гийн чуулга уулзалтын нарийн бичгийн дарга Жөү Вэньжүн хэлэхдээ, энэ хурлын зорилго бол Азийн хамтын хөгжлийг биелүүлэх явдал юм. Иймээс хамтын хөгжлөөр хамтын үүрэг хариуцлагыг уриалан дуудаж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, эдийн засгийн гол гол цогцууд улсын дотоодын бодлогуудыг боловсруулахдаа энэ нь бусад эдийн засгийн цогцуудад хэрхэн нөлөөлөхийг бодолцон, хөршүүддээ сөрөг нөлөө үзүүлэхээс зайлсхийх ёстой гэжээ. Эдийн засгийн тогтвортой бөгөөд түргэн өсөлт бол Хятадын дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулах явц дахь заавал гүйцэтгэх том үүрэг хариуцлага юм гэж тэрээр үзжээ.
\Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |