![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
6-ны өдөр "Жижиг бичил аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын хөгжлийн тайлан: Хятадын одоогийн байдал болон Азийн практик" -ыг Бо Аогийн Азийн чуулга уулзалтын 2013 оны жил тутмын хурал дээр танилцуулав. "Банк санхүүгийн өөрчлөлт дэх бичил хөрөнгө оруулалтад шинийг санаачлах " сэдэвт энэхүү тайлангаас үзвэл, бичил аж ахуйн нэгжийн хөрөнгө нийлүүлэх тэргүүн сонголт нь банк хэвээр боловч өөрчилж болох орон зай нэлээд их байна.
Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн Банк санхүүгийн судалгааны газрын орлогч дарга Ба Шүсүн хэлэхдээ, одоо баталгаа гаргах, барьцаалах зэрэг хөрөнгө оруулах иж бүрэн механизм улам нэмэгдэж байгаа хэдий ч ерөнхий системд хязгаарлагдан, хөгжихөд бэрх байгаа. Ирээдүйд өөрчлөн сайжруулах зүйл нь энэ болно гэжээ.
Тэрээр мөн хэлэхдээ, Засгийн газрын дэмжлэг, хүүг бууруулах зэрэг системийн өөрчлөлтийн нөлөөгөөр, сүүлийн жилүүдэд Хятадын жижиг, бичил аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг чухалчлах болсон. Олон банкууд жижиг, бичил аж ахуйн нэгжид хөрөнгө нийлүүлэхийг хөгжлийн хэлбэрээ өөрчлөх чухал чиглэлээ болгоно гэжээ. \Сарантуяа орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |