• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Пена Ниетотай хэлэлцээ хийжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-04-06 20:25:01

       БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадад төрийн айлчлал хийж, Боаогийн Азийн 2013 оны чуулга уулзалтад оролцож байгаа Мексикийн ерөнхийлөгч Пена Ниетотай 6-ны өдөр Хайнань мужийн Сан-я хотод хэлэлцээ хийжээ.

      Ши Жиньпин дөрвөн жилийн өмнө Мексикт айлчилж байснаа эргэн дурссаны дараа хэлэхдээ, Мексик гүрэн өнө эртний түүхтэй бөгөөд хөгжлийн нөөц боломж асар их, олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн талд чухал ач холбогдол үзүүлж байна. Мексикийн засгийн газар ба ард түмэн эрхэм ерөнхийлөгчийн удирдлагаар улс орны хөгжил цэцэглэлтийн уугаа ирээдүйг угтахыг чин сэтгэлээсээ хүсэн найдаж байна гэжээ.

       Пена Ниетотай ерөнхийлөгчийн тушаалд гармагцаа Хятадад айлчилж байгаа нь хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэхийг зорьсон юм. Мексикийн засгийн газрын хувьд Хятад орон хоорондын дипломат харилцаагаа хөгжүүлэх нь маш чухал ач холбогдолтой. Дарга Ши Жиньпинтэй анд найзын харилцаагаа бэхжүүлэхийг мөн хүсэж байна гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе