
Назарбаев хэлэхдээ, Казахстан Хятад хоёр бол сайн хөрш, харилцан ойлголцож, харилцан туслалцаж ирсэн. Хятадын ард түмний аугаа их сэргээн мандалт, Хятадын мөрөөдлийг Казахстаны тал эрс дэмжих болно. Хятадын талтай хэлхээ холбоогоо нягтруулж, эрчим хүч, зам харилцаа, хөдөө аж ахуй зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Казахстаны тал бэлэн байна. ШХАБ, Ази тивийн харилцан итгэлцсэн хурлын бүдүүвчийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамтаар хамгаалах болно гэжээ.
1 2 3 4