|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 6-ны өдөр Хай Нань мужийн Сан Я хотод Замбийн ерөнхийлөгч Сататай хэлэлцээ хийлээ. хоёр орны төрийн тэргүүн Хятад Замбийн харилцаа, Хятад Африкийн харилцаа, Африкийн байдал зэрэг харилцан сонирхосон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, хоёр орны уламжлалт найрамдалыг наньдагнан, харилцан итгэлцэл болон хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг шинэ ахицтай болгоно гэж санал нэгтэй илэрхийллээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Замби гүн зузаан уламжлалт найрамдалтай юм. хоёр орны ахмад нэг үеийн удирдагчдын хамтаар цогцлон байгуулсан Хятад Замбийн найрамдалын үйлс түүхийн шалгалтыг туулсан юм. хоёр тал бие биенийхээ чухал ашиг сонирхолын асуудал дээр харилцаан дэмжиж, өөр өөрийн улс орны бүтээн байгуулалтыг харилцан дэмжин тусласаар ирсэн юм. Танзани, Замбийн төмөр зам бол Хятад Замби Хятад Африкийн найрамдлын түүхийн гэрч мөн. Хятад Замбийн харилцааг хөгжүүлэх нь хоёр ард түмэнд бодитой ашиг хүртээнэ гэдгийг практик гэрчиллээ. Хятадын тал Хятад Замбийн харилцааг дээд хэмжээгээр чухалчилж, Замбийн талтай хамтаар уламжлалт найрамдалыг залгамжлан хөгжүүлж, цаг үетэй зэрэг урагшлан, Хятад Замбийн харилцааг тасралтгүй урагш хөгжүүлнэ гэжээ.
Сата хэлэхдээ, Хятад улс бол Замби болон Африкийн ард түмний найдвартай анд нөхөд юм. Замбийн ард түмэн Хятадын улсын урт хагацааны турш Замбийн улс орны бүтээн байгуулалтад үзүүлсэн эрхэм наньдан хувь нэмэрт талархаж байна. шинэ цаг эрэнд Хятадын хөгжил нь Замбийн болон Африкийн хөгжилд чухал боломж тохиол хангаж байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Замбид хөрөнгө оруулах нь тухайн нутагт үлэмж хэмжээний ажлын байр олгож, иргэдийн амьжиргаанд ач тусаа өгч байна. Хятадын тал Замбийн хөдөө аж ахуй, загасны аж ахуй, мал аж ахуй, аж үйлдвэр худалдаа болон дэд бүтэцийг үргэлжлэн дэмжиж, эдийн засаг худалдаа болон хөрөнгө оруулалтын түвшнээ дээшлүүлэхийг Замбийн тал хүсч байна гэжээ.
Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн Хятад Замби хоёр орны засгийн газрын эдийн засаг техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |