• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энх тайван бол ариун агаар алтан нарны гэрэл мэт эрхэм наньдин юм

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-04-07 11:25:10

    Хятад улсын дарга Ши Жиньпин 7-ны өдөр Хайнань мужийн Боаод хэлэхдээ, энх тайван бол ард түмний мөнхийн хүслэн. Энх тайван гэдэг ариун агаар алтан нарны гэрэл мэт, жирийн үед мэдэгдэхгүй мөртөө өчүүхэн хором салбал оршин тогтнохын аргагүй болдог зүйл мөн гэжээ.

    Мөн өдрийн үдээс өмнө 2013 оны Боао чуулга уулзалтын нээлтэд Ши Жиньпин "Ази болон дэлхийн сайн сайхан ирээдүйн төлөө хамтаар чармайя" гэх гол сэдвээр үг хэллээ.

    Тэрээр хэлэхдээ, энх тайван байхгүй бол хөгжил яригдахгүй юм. Улс орон том жижиг, баян ядуу гэлгүй цөм энх тайван үйлсийн хамгаалагч байх учиртай, энд тэнд үймүүлэх биш харин харилцан туслалцах хэрэгтэй юм гэжээ.

    Ши Жиньпин хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг ерөнхийлсөн аюулгүй байдал, хамтын аюулгүй байдал болон хамтын ажиллагааны аюулгүй байдлыг уриалан, дэлхийгээ хамтын хөгжлийн тавцан болговол зохино, харин харилцан өрсөлдөн тэмцэх талбар биш, нэн ч хувийн ашиг сонирхлын төлөө бүс нутаг, цаашлаад дэлхий дахиныг үймүүлэх талбар биш юм. Олон орны хэлхээ холбоо олширч, хэл ам болох зүйл гарцаагүй байдаг, гэвч яриа хэлэлцээ, зөвшилцөө болон энх тайван хэлэлцээгээр зөрчил маргаанаа эв дүйтэй зохицуулж, өөр хоорондын харилцааны их талыг хамгаалах ёстой юм гэжээ.

    Ши Жиньпин бас хэлэхдээ, Ази тив, дэлхийн бусад бүс нутагтай хүчир бэрхшээлийг хамтаар туулж, олон улсын банк санхүүгийн хямралыг хамтаар зохицуулж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлтийг дайчлах чухал хөдөлгөх хүч болж, сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлтөд 50 гаруй хувийн хувь нэмэр үзүүлж, дэлхийн дахинд итгэл найдвар авчирсан юм гэжээ.\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе