• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хувийн хэвшлийн аж ахуй Хятадын эдийн засгийн өсөлтийн гол хүч болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-04-07 16:54:28

           2013 оны Бо Ао-гийн Азийн чуулга уулзалтын 6-ны өдрийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн дугуй ширээний хурал дээр Хятадын Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн холбооны дарга Бао Юйжүнь хэлэхдээ, хувийн хэвшлийн аж ахуй Хятадын эдийн засгийн өсөлтийн гол хүч болно гэжээ.

            Тэрээр хэлэхдээ, Хятадын засгийн газрын олон нийтийн санхүүг иргэдийн амьжиргааг баталгаажуулах сайжруулахад хэрэглэх ёстой, хөрөнгө оруулалтын гол цогц болгож болохгүй. Хятадын төрийн өмчийн хөрөнгийг үндэсний аюулгүйн салбарт ашиглах ёстой, дахин ердийн өрсөлдөөний салбарт их хэмжээгээр хөрөнгө оруулж болохгүй. Хятадын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт иргэдийн хөрөнгөнд л зайлшгүй түшиглэх ёстой. Статистикийн мэдээгээр, 2011 онд Хятадын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтад хувийн хэвшлийн эдийн засгийн эзлэх хувийн жин 50 хувиас давж, 2012 онд 61% болсон гэжээ.

            Ирэх 8 жилд Хятадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт жил дараалан өсөж, 80 орчим хувийг эзэлнэ. Хятадын эдийн засгийн \хөрөнгө оруулалт, борлуулалт, экспортын\ өсөлтийн явцад хувийн хэвшлийн эдийн засаг голлох үүрэг гүйцэтгэнэ гэжээ. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе