Бямба, 5 сарын 3, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Перугийн харилцааг улам эрчимжүүлэх хэрэгтэй гэлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-04-07 10:26:55

      ХОУР-ны мэдээ: Хятадад төрийн айлчлал хийж,2013 оны Боао-гийн чуулга уулзалтад оролцохоор Хятадад ирээд байгаа Перугийн ерөнхийлөгч Олланта Үмала 6-ны өдөр ХОУР-д ярилцлага өгчээ. Тэрээр хэлэхдээ, анх удаа Боао-гийн чуулга уулзалтад оролцож байна, үүгээр дамжин Хятад, Перугийн харилцаг эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

      Ярилцлагаас өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Хайнань мужийн Сан Ү хотод Үмалатай уулзжээ. Үмала хэлэхдээ, Ши Жиньпинтай хийсэн уулзалтыг Перугийн тал хүндэтгэн үзэж байна, чуулга уулзалтад оролцож байгаа бусад орны төрийн тэргүүн нар өөрчлөлт дундах дэлхийн байдал болон Латин Америкийн орнууд энэ өөрчлөлтөд хэрхэн оролцож байгаа тухай ярилцахыг хүсэж байна гэжээ.

      Тэрээр Хятад, Перугийн хоёр талын харилцааг өндрөөр үнэлжээ. Хоёр орны харилцаа өнөө шинэ замаа олж, хөгжлийн чухал үе шатандаа явж байна, хоёр талын харилцаа болон стратегийн түншийн харилцааг бүх талаар хөгжүүлж эхэлсэн байна гэжээ.

      Тэрээр мөн хэлэхдээ, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийн боломж их байгаа, хоёр тал техникийн шинэчлэлт, мэргэжлийн өөрчлөлт, соёл гэгээрлийн салбар болон дунд жижиг аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх хэрэгтэй. Хоёр орон худалдаа эдийн засгийн салбарын хамтын ажиллагаандаа бүтцийн өөрчлөлт хийж, хөрөнгө оруулах боломж бүрдүүлэн эдийн засгийн хамтын хөгжлийг ахиулан, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээх ёстой гэжээ. \Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе