• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШиЖиньпин Финландын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-04-07 10:03:27

    Хятад улсын дарга Ши Жиньпин 6-ны өдөр Хайнань мужийн Сань Я хотод Финландын ерөнхийлөгч Нинистотой хэлэлцээ хийв. Хоёр тал Хятад Европын харилцаа ба олон улсын болон бүс нутгийн чухал асуудлуудаар санал бодлоо солилцож, олон нийтлэг ойлголтод хүрчээ.

    Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Финланд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа тогтвортой хөгжсөөр ирсэн юм. Финланд нь тэргүүний аж үйлдвэрийн орон, мөн олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шинэ бүтээмжийн орон юм, холбогдох туршлага ба давуу тал нь Хятадын хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцэж байгаагийн улмаар хоёр орон хамтран ажиллах нөөц хүчин их байна, мөн олон нөхцөл боломжоор хангагдаж байна. Финландын талтай хамтаар ирээдүйд чиглэсэн шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг байгуулж, хөрөнгө оруулалт, шинэ бүтээмж, байгаль орчныг хамгаалах, хотжилтын салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэн, давуу талаа харилцан нөхвөрлөж, идэвхтэй хамтран ажиллан, хамтын ажиллагааны шинэ хөгжлийн цэгийг буй болгоход Хятадын тал бэлэн байна. Финландын аж ахуйн нэгжүүд Хятад улсад ирэх, ялангуяа төв баруун нутагт хөрөнгө оруулахыг Хятадын тал дэмжиж байна. Хоёр тал хүмүүнлэгийн солилцооны арга хэлбэрийг баяжуулж, Кунзийн институтийн үүргийг гүйцэд бадруулан, залуучуудын солилцоог эрчимжүүлж, Хятад Финладын найрсаг харилцааг үеийн үед уламжлах ёстой гэжээ.

    Нинисто хэлэхдээ, Финландын тал хоёр орны хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байна. Хятад улстай найрсаг түншлэлийн харилцааг эрчимжүүлж, хамтын ажиллагааны нөөц хүчнийг хөгжүүлэн, эдийн засаг худалдаа, хотжилт, тогтвортой хөгжил, хууль зүй, ядуурлыг бууруулах салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна. Мөн Хятадын аж ахуйн нэгжүүдийн Финландад хөрөнгө оруулахыг дэмжиж байна. Хятад улсын Умард туйлын зөвлөлийн ажиглагч орон болсныг дэмжиж байна, Хятадын талтай Умард туйлын үйл хэрэг дэх хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе