|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 7-ны өдөр Хайнань мужийн Бө Ао-д Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын дөрөвдөх ээлжийн зөвлөлийн гишүүдтэй уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, Бө-Аогийн уулзалт нь дэлхийд чухал нөлөө бүхий эдийн засгийн чуулга уулзалт боллоо. Өнөө дэлхийн эдийн засаг гүнзгий өөрчлөлтийн дунд байна. Харин Азийн орнуудын эдийн засгийн хөгжил харьцангуй сайн байгаа боловч гадаад эдийн засгийн сөрөг нөлөөнөөс бүрмөсөн ангижирч чадаагүй байна. Энэ оны ээлжит хурал "Өөрчлөлт шинэчлэл, хариуцлага, хамтын ажиллагаа" гол сэдвийн дор Азийн хөгжлийн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн гол зангилааг оновчтой барьснаар олны санал бодлыг хуримтлуулж, нийтлэг ойлголтод хүрэхэд ашигтай юм. Төлөөлөгчид хурлын үеэр санал бодлоо гүйцэд илэрхийлж, идэвхтэй арга бодлого дэвшүүлэхийг хүсэж байна. Чуулга уулзалт өөрийн зорилтыг баримтлан, Ази ба шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцод нүүрлэж байгаа тулгам асуудалд анхаарлаа хандуулж, Азийн эдийн засгийн глобалчлалыг түлхүү ахиулан, тэдний хөгжлийн төлөө үйлчлэн, эрх тэгш солилцох, харилцан суралцаж харилцан хөнгөлөлт үзүүлэх, хамтран ажиллаж хамтаар ялалт байгуулахыг гол талаа болгосон "Бө Аогийн онцлог"-ийг буй болгож, бүс нутгийн эв найрамдал хамтын ажиллагааг түлхүү ахиулан, хамтын хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг хүсэж байна. Хятадын тал чуулга уулзалтын хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлсээр байх болно гэжээ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |