• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин НҮБ-ын ассамблейн дарга Жеремик нартай уулзав

CRI       (GMT+08:00) 2013-04-08 16:42:07

      Хятад улсын дарга Ши Жиньпин 8-ны өдөр Хайнань мужийн Бо-аод НҮБ-ын 67 дугаар ассамблейн дарга Вук Жеремик, ОУВСБ-ын Ерөнхий захирал Кристин Лагарде болон Америкийн Билл ба Мэлинда Гейтс сан"-гийн захирал Билл Гейтс нартай тус тус уулзав.

      Жеремиктэй уулзах үеэр Ши Жиньпин хэлэхдээ, дэлхийн энх тайвныг хамгаалах талаар НҮБ чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд цаашид энх тайвны хөгжлийг ахиулах, хамтран ажиллаж хамтаар ялахыг удирдан дагуулах талаар олон ажлуудыг гүйцэтгэх нь чухал. Хятад улс бол дэлхийн энх тайвныг хамгаалах, хамтын хөгжлийг урагшлуулан ахиулах идэвхтэй хүч юм гэжээ.

      Жеремик хэлэхдээ, НҮБ Хятад улстай нягт хамтран ажиллаж, дэлхийн болон бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж, дэлхий нийтийн тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг урагшлуулахыг хүсэж байна гэжээ.
Лагардетай уулзах үеэр Ши Жиньпин хэлэхдээ, дэлхийн эдийн засаг гүнзгий зохицуулалтын үедээ байгаа бөгөөд маш олон тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйл оршиж, эдийн засгийн байдалд өөдрөг, эргэлзээ зэрэгцэн оршиж байна. Олон улсын хамтын нийгэмлэг хамтын хүчин чармайлтаар гар нэгдэн хамтран ажиллаж, хүчир бэрхшээлийг даван туулах ёстой. Хятадын тал ОУВСБ-тай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, тус байгууллагын өөрчлөлтийг дэмжин ахиулахад бэлэн байна гэжээ.

      Ши Жиньпин Билл Гейтстэй уулзахдаа, Билл ба Мэлинда Гейтс сан Хятадын талын холбогдох байгууллагатай маш сайн хамтран ажиллаж, ДОХ, сүрьеэ өвчнөөс сэргийлэн засах, тамхины хорыг бууруулах, био эм бэлдмэлийн судалгаа зэрэг талын хамтын ажиллагаа өрнүүлж буйг сайшааж байгаагаа илэрхийлж, Хятад улс шинийг бүтээх ойлголт ухамсрыг дээдэлж, шинийг санаачлан бүтээхийг урамшуулан дэмжинэ гэсэн байна.\У.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе