|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 7-нд Хайнань мужийн Бө-аод Кампучийн ерөнхий сайд Хунсентэй уулзсан байна.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Кампуч чин сэтгэлээр харилцаж, жаргал зовлонгоо хуваалцаж, итгэлцэн дэмжилцэж ирснээр олон салбарын хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүйгээр өргөжин гүнзгийрлээ. Хоёр орон бол сайн хөрш, анд, түнш, ахан дүүс юм. Хятад Кампуч хоёр орны харилцаа нь улс орнуудын найрсгаар зэрэгцэн орших, нягт хамтран ажиллах үлгэр жишээ болсон байна гэжээ.
Ши Жиньпин онцолж хэлэхдээ, Хятад Кампучийн харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үзэж, Кампучийн тогтвортой байдлаа хамгаалах, бие дааж хөгжих, ардын амьжиргаагаа сайжруулахыг дэмжиж ирлээ. Хятадын тал цаашдаа Кампучийн тариалангийн ус ашиглалт, зам гүүр зэргийн дэд бүтцийн байгуулалтад оруулах тусламжаа нэмэгдүүлж, холбогдох төсөл болон хөнгөлөлттэй зээл олгох хэмжээг өсгөнө гэжээ.
Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, Хятадын тал АСЕАН хоорондын стратегийн түншийн харилцааг чухалчлан үзэж, АСЕАН-ны орнуудтай эв санааны нэгдэл, итгэлцлээ эрчимжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, холбогдох асуудлуудыг яриа хэлэлцээ, зөвшилцлөөр дамжуулан шийдвэрлэж, бүс нутгийн цэцэглэл хөгжил, тогтвортой байдлыг ахиулахыг хүсэж байна. Хятадын тал Кампучийн идэвхтэй хүчин чармайлтуудыг үнэлэн дэмждэг болохоор хоёр тал хамтаар Хятад болон АСЕАН-ны харилцааг зөв чиглэлээр хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Хунсен хэлэхдээ, Хятадын тал удаан жилийн турш Кампучид эрхэм нандин тусламж үзүүлж ирсэн явдалд талархаж байна. Ялангуяа Кампучийн хаан агсан, өнөөгийн хааны эцэг Сиханук таалал төгссөний дараа Хятадын тал асар их тусламж үзүүлсэн. Кампуч улс орноо тогтвортой хөгжүүлэхээр хүчлэн чармайж байгаа тул Хятадтай стратегийн тал бүрийн хамтын ажиллагааны харилцаагаа хөгжүүлэхийг хүсэж байгаа юм. Энэ бол Кампучийн улс төрийн сонголт мөн гэжээ. \Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |