• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын дарга Австралийн ерөнхий сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-04-08 11:28:37

         Хятад улсын дарга Ши Жиньпин 7-ны өдөр Хайнаний Бө-аод Австралийн ерөнхий сайд Гиллардтай уулзав. Ши Жиньпин хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосон 40 жилд Хятад болон Австралийн харилцаа бүх талаар хөгжиж, ашиг сонирхлын талын харилцаа холбоо тасралтгүй гүнзгийрч ирлээ. Хятад болон Австрали хоёр орон энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтаар хөгжих түнш болж чадна гэдгийг бодит байдал гэрчилж байна. Бид итгэлцсэн, харилцан хөнгөлөлттэй, хамтаар хөгжих стратегийн түншийн харилцаа тогтоож, хоёр орны ерөнхий сайдын жил тутмын тогтмол уулзалтын механизм байгуулахыг санал нэгтэй зөвшөөрсөн. Энэ бол хоёр талын харилцааны төвшинг дээшлүүлэх чухал алхам юм гэжээ.

         Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, олон улсын болон бүс нутгийн байдал будлиантай байгаа нөхцөлд Хятад Австрали хоёр орон бие биеэ харилцан стратегийн, бүтээлч хамтын ажиллагааны түншээр үзэж, тус тусын гол ашиг сонирхол болон анхаарал тавьж байгаа асуудлыг харилцан дэмжиж, харилцан хүндэтгэн, итгэлцэж, хамтаар хөгжих улс орон хоорондын шинэ харилцаа тогтоох ёстой. Хоёр орон харилцаа холбоогоо эрчимжүүлэн, хамтын ажиллагаагаа өргөтгөж, хоёр талын чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээгээ урагшлуулж, худалдаа, хөрөнгө оруулалтаа олон талтай болгож, харилцаа холбоогоо шинэ төвшинд хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ. \Ц\
  
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе