|
|
||
Хятадын хөгжил дэлхийд өгөөжтэй гэж Хятад улсын дарга Ши Жиньпин 8-ны өдөр Хайнань мужийн Бө-аод хэлсэн байна.
Дарга Ши Жиньпин мөн өдөр Бө-аогийн Азийн чуулга уулзалтын 2013 оны хурлын дотоод гадаадын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчдийн уулзалт дээр ингэж хэлсэн юм.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын хөгжил юуны өмнө хөршүүддээ өгөөжтэй. 2012 онд Хятадын 15 сая 760 мянган жуулчид зүүн Ази болон өмнөд Азид жуулчилсан нь Азийн эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.
Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, ирэх 5 жилд Хятад орон гадаадаас 1 тэрбум гаруй ам.долларын бараа бүтээгдэхүүн оруулна. Мөн гадаад хөрөнгө оруулалт ч цаашид түргэн нэмэгдэх болно. Бид эргэн тойрны хөрш зэргэлдээ орнууд хоорондын харилцаа холбоогоо дорвитой урагшлуулж байна. Энэ бүхэн нь тус бүс нутаг болон дэлхийн эдийн засгийн өсөлтөд улам их хувь нэмэр болох юм гэжээ. \Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |