• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын хамтын нийгэмлэг Ши Жиньпиний яриаг нааштай үнэлж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-04-08 15:30:28
    7-ны өдөр нээгдсэн Бө-Аогийн Азийн жилийн ээлжит чуулган дээр Хятад улсын дарга Ши Жиньпиний хэлсэн "Ази тив болон дэлхийн энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтын ялалт" лекцийг Олон улмын хамтын нийгэмлэг, ялангуяа Ази Номхон далайн орнууд өргөн хүрээнд анхаарлаа хандуулж, идэвхтэй үнэлж байна.

    Монгол Хятадын нийрамдлын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Чимэдцэеэ хэлэхдээ, Ши Жиньпингийн хэлсэн үг олон улсын анхаарлыг туйлын ихээр татаж байна. Дэлхий гэдэг нэг л айлд бид хамтаар амьдарч байгаа тул ижил хувь тавилантайгаа сайн ухамсарлах тухай яриа их таалагдаж байна. Монгол улсын их хурлын дарга Энхболд зэрэг олон орны төр засгийн тэргүүн нар энэ удаагийн чуулга уулзалтад оролцож, Азийн болон дэлхийн хөгжлийг хамтаар зөвшилцөж байна. Бо-Ао-гийн Азийн чуулга уулзалт дэлхийн нөлөө бүхий чуулган болсныг энэ нь харуулж байна гэжээ./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе