![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын ОУР-ын мэдээ: 7-ны өдөр 2013 оны Бө Ао-гийн Азийн чуулга уулзалтад оролцож байгаа БНСУ-ын ерөнхий сайд асан, БНСУ-ын Худалдааны нийгэмлэгийн дарга Хан Дук-со сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, Бө Ао-гийн Азийн чуулга уулзалт Азийн олон орны харилцан ойлгох, хамтран ажиллах чухал тавцан боллоо гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Бө Ао-гийн Азийн чуулга уулзалт дээр Азийн олон орнууд хамтаар цэцэглэн хөгжих, өөрчлөлт шинэчлэлт хийх, харилцан хамтран ажиллах зэрэг асуудлыг авч хэлэлцэх бөгөөд Азийн эдийн засгийн асуудлыг авч хэлэлцэх юм. Түүнчлэн Бө Ао-гийн Азийн чуулга уулзалт дээр Азийн олон орнууд яаж хамтран ажиллах асуудлыг судалж, энэ тавцангаар дамжуулан олон орнууд санал бодлоо солилцож болох бөгөөд олон орны аж ахуйн нэгж болон байгууллага хоорондын чухал харилцааг байгуулж болох юм гэжээ.
Өнөөгийн байдлаар, Хятад, Япон, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэлэлцээ нэгэнт эхэлсэн. Хятад, Япон, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах болон түүний эдийн засгийн үр ашиг нь нийгэм нийтийн зангилаа болжээ. Энэ талаар тэрээр хэлэхдээ, Азид Өмнөд Солонгос, Хятад, Япон хоорондын эдийн засгийн харилцаа хамгийн нягт юм. Өнөө АСЕАН-ы эдийн засгийн цэгцлэлт тасралтгүй гүнзгийрч байна. Хэрвээ Өмнөд Солонгос, Хятад, Япон хоорондын эдийн засгийн цэгцлэлтийг биелүүлэхэд хүрвэл, тухайн үед бүх Азийн GDP-гийн 70-аас дээших хувийг эзэлсэн орнуудын FTA-г биелүүлэх болно. Иймээс Өмнөд Солонгос, Хятад, Япон хоорондын өндөр төвшний FTA харилцааг байгуулахаар дамжуулан Азийн олон орнууд гадаадад нээлттэй болж, улмаар ядуурлаас ангижирч, хамтын хөгжлийг биелүүлэх юм гэжээ. \Г.С\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |