• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Шинэ Зеландын ерөнхий сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-04-08 15:21:26

             Хятад улсын дарга Ши Жиньпин 7-ны өдөр Хайнань мужийн Бо-Аод Шинэ Зеландын ерөнхий сайд Жон Кеантай уулзсан байна. Ши Жиньпин хэлэхдээ, Шинэ Зеландтай тогтоосон найрсаг харилцаагаа Хятадын тал хүндэтгэж байна. Шинэ байдалд хоёр тал боломж тохиолыг ашиглаж, өөр хоорондын ойлголцол болон харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлж, Хятад, Шинэ Зеландын тал бүрийн хамтын ажиллагааны харилцааг шинэ төвшинд түлхэн ахиулах болно гэжээ.

             Жон Кеан хэлэхдээ, Шинэ Зеланд Хятадын харилцааны хөгжил маш сайн байна, хоёр орон хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлж, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулж байна. Шинэ Зеландын тал Хятадтай тал бүрийн хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхийг маш хүндэтгэн үзэж байна. Хятадын гол чухал ашиг сонирхлыг хүндэтгэн үзэж байгаа бөгөөд Хятадын талтай яриа хэлэлцээ, харилцаагаа эрчимжүүлж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өргөтгөж, хоёр талын худалдааны хэмжээг 2015 онд 20 тэрбум шинэ зеланд долларт хүргэх хүсэлтэй байна гэжээ. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе