• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын нээлттэй хаалганы бодлого өөрчлөгдөхгүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-04-08 15:49:33

          Синьхуа Агентлаг Хайнань 4-р сарын 8-ны цахилгаан мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 8-ны өдөр Хайнаний Бө-Аод хэлэхдээ, Хятадын нээлттэй хаалга хаагдахгүй гэжээ.

          Тэрээр мөн өдөр Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2013 оны жил тутмын хурлын Хятадын болон гадаадын аж ахуйн нэгжийн эздийн төлөөлөгчидтэй уулзахдаа ийнхүү хэлсэн юм.

          Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн10 жилд Хятад улс ДХБ-д нэгдэн орох үеийн бүх амлалтаа хэрэгжүүлж, худалдааны орчин нээлттэй болж улам дүрэмжсэн байна. Хятад улс өргөн цар хэмжээнд, олон салбарт, нэн гүн давхаргад нээлттэй байгаа эдийн засгийн төвшнөө дээшлүүлэх болно. Хятадын их хаалга олон орны хөрөнгө оруулагчдад үргэлж нээлттэй байх ба гадаад орны хаалга ч мөн Хятадын хөрөнгө оруулагчдад нээлттэй байхыг хүсэж байна гэжээ.

           Тэрээр хэлэхдээ, бид аливаа хэлбэрийн худалдааны ивээх үзлийг эсэргүүцнэ, зөвшилцлөөр дамжин холбогдох орнуудтай эдийн засаг худалдааны санал зөрөлдөөнөө зохицуулж, тэнцвэртэй, хамтаар ялсан, хөгжлийг анхаарсан олон талт эдийн засаг худалдааны систем байгуулахыг түлхэн урагшлуулахад бэлэн байна гэжээ.

          Хятадын дотоод гадаадын 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгчид яриа уулзалтад оролцсон байна. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе