|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 7-ны өдөр Хайнань мужийн Бо-Аод Алжирын үндэсний зөвлөлийн дарга Бен салахтай хийсэн уулзалт дээр хэлэхдээ, Хятад, Алжир бол зовлон бэрхшээлээ хуваалцсан улс, хоёр орны ард түмэн Алжирын үндэсний чөлөөлөх дайны үед гүн зузаан нөхөрлөлийг байгуулсан юм. Хятад улс НҮБ-ын хууль ёсны эрхээ сэргээхэд үзүүлсэн Алжирын хувь нэмрийг Хятадын ард түмэн мартах ёсгүй. Хятадын гол эрх ашиг болон онц чухал үйл хэрэгт Алжирын үзүүлсэн тусламжид Хятадын тал баярлаж байна гэжээ.
Бен Салах хэлэхдээ, Алжир улс тусгаар тогтнол болон үндэсний чөлөөлөх үйл хэрэг, мөн улс орны бүтээн байгуулалтын үйлсэд Хятадын тал маш их туслалцаа үзүүлсэн юм. Хоёр орны уламжлалт харилцааг Алжирын тал хүндэтгэн үзэж, хоёр орны дээд зиндааны харилцааг эрчимжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж, Хятад, Африкийн харилцааны хөгжилд түлхэц үзүүлэн, хоёр орны харилцааг өнөөгийн төвшин дээр улам хөгжүүлэхийг Алжирын тал хүсэж байна гэжээ.\Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |