![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Ши Жиньпин 8-ны өдөр Хайнань мужид 2013 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад оролцож буй аж ахуйн нэгжийн эздийн төлөөлөгчидтэй уулзах үеэр хэлэхдээ, бидний хүчин чармайлтаар эдийн засаг цаашид түргэн хөгжих боломжтой гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын эдийн засгийн хөгжил ерөнхийдөө сайн байна. Хятад улс цаашид харьцангуй урт хугацааны турш өсөлтийн хурдаа хадгалж, аж үйлдвэржилт, мэдээлэлжүүлэлт, хотжилт, хөдөө аж ахуйг техникжүүлэх зэргээр дотоодын зах зээлийн цар хүрээг өргөтгөх ба нийгмийн үйлдвэрлэх хүчний бат бэх суурь, үйлдвэрлэлийн ерөнхий байдал мэдэгдэхүйц сайн байж, бүтэц механизм тасралтгүй сайжирч байна гэжээ.
Ши Жиньпин мөн хэлэхдээ, Бид "хос зуун жилийн"тэмцлийн зорилтыг тогтоож, Хятад үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр чармайж байна. Үүний тулд Хятадын эдийн засаг хөдөлгөх хүч болон хөгжлийн боломжоо зайлшгүй тасралтгүй шинэчлэн нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Хятад улс эдийн засгийн хөгжлөө чанар, үр ашиг дээр төвлөрүүлэн, бохирдолгүй, ногоон хөгжлийг уриалах ёстой гэжээ. \Дүүрэнжаргал орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |