|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 7-ны өдөр Хайнань мужийн Бөаод Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдтой уулзсан байна.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Монголын харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үзэж, Монголтой харилцаагаа хөгжүүлэхийг Хятадын эргэн тойрны дипломат бодлогын чухал чиглэл хэмээн үздэг юм. Эдүгээ Хятад Монгол хоёр орон бүгд хөгжлийн зангилаа үедээ байна. Хоёр тал боломж тохиолыг ашиглан, хамтын ажиллагааны төвшнөө тасралтгүй дээшлүүлж, Хятад Монголын стратегийн түншийн харилцааны агуулгыг баяжуулан, хоёр орон хоёр ард түмэнд ач тус хүргэх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Монгол хоёр тал хоёр орны бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг чухал асуудлаар харилцан хүндэтгэж, нөгөө талынхаа ашиг сонирхлыг харгалзан, стратегийн итгэлцлээ нэмэгдүүлж ирсэн юм. Хоёр тал дээд давхаргын хэлхээ холбоо солилцоогоо эрчимжүүлж, ойлголцлоо гүнзгийрүүлэн, хамтын ажиллагаагаа удирдах хэрэгтэй. Хоёр тал өөр өөрийн давуу талаа улам бадруулан нөөц хүчээ уудлан, дэд бүтцийн барилга байгуулалт, банк санхүүгийн хамтын ажиллагаагаа зохистой ахиулах хэрэгтэй. Хятадын тал харилцан ашигтай хамтаар ялах зарчмын дагуу боловсруулах аж үйлдвэр, шинэ эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбарт Монголын талтай хамтран ажиллах болно. Хоёр орон соёл, боловсрол зэрэг салбар дахь солилцоогоо эрчимжүүлж, сайн хөршийн найрсаг харилцааны үндэс суурийг бэхжүүлэхийг хүсэж байна гэжээ.
З. Энхболд хэлэхдээ, Хятадын талын сайн хөршийн найрсаг харилцааны бодлого хэрэгжүүлж байгааг Монголын тал дээд хэмжээнд сайшааж, Хятадын хөгжил нь эргэн тойрны орнуудад ашиг хүртээнэ гэдэгт итгэж байна. Хятадын талтай харилцан хүндэтгэсэн, харилцан итгэлцсэн, эрх тэгш харилцан ашигтай стратегийн түншийн харилцаагаа хөгжүүлэхэд Монголын тал шийдвэр зоригтой байна. Хятадын талтай дээд давхаргын харилцан айлчлалаа хадгалж, эдийн засаг худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, хил дамнасан тээвэр зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөхийг хүсэж байна гэжээ. Монголын тал идэвхтэй арга хэмжээ авч Хятадын аж ахуйн нэгжийн Монголд хөрөнгө оруулахыг урамшуулах болно. Монгол Улсын Их Хурал үүний төлөө эрх зүйн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэжээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |