• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятад хэлний гүүр" тэмцээний сонгон шалгаруулалт өндөрлөв

CRI       (GMT+08:00) 2013-04-08 10:23:21

     "Хятад орон, миний мөрөөдөл" сэдэвт Дэлхийн оюутны "Хятад хэлний гүүр" 12 дах удаагийн тэмцээний Монголын бүсийн төгсгөлийн шатны тэмцээн 4-р сарын 7-ны өдөр Улаанбаатар дахь Монгол Улсын Их Сургуульд болов. Энэ арга хэмжээг БНХАУ-ын Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх улсын алба, МУИС-ын Күнзийн институт, Монголын Хятад хэлний багш нарын холбоо зохион байгуулсан юм.

     Сонгон шалгаруулалтын эхний шатанд Монголын хятад хэлний сургалттай их дээд сургууль, дунд сургуулийн 170 гаруй оюутан сурагч нэрээ бүртгүүлэн оролцож, сонгон шалгаруулалтын шигшээ тэмцээнд нийт 11 оюутан оролцов. Шигшээ тэмцээнд МУИС-ын Гадаад хэл судлалын сургуулийн оюутан Б. Батцэцэг 1-р байр эзэлж, Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан Д. Энхмаа 2-р байр эзлэв. Энэ хоёр оюутан Монгол Улсын нэрийн өмнөөс Дэлхийн оюутны "Хятад хэлний гүүр" 12 дах удаагийн тэмцээнд оролцож, бусад улс орнуудын оюутнуудтай хүч сорих юм. Б. Батцэцэг мөн шилдэг уран илтгэгчээр, Ховдын Гадаад хэл судлалын сургуулийн оюутан Ариунзаяа шилдэг авьяастнаар тус тус тодорсон байна. \ Улаанбаатар дахь манай радиогийн сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе