• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлогоо эрс тууштай хэрэгжүүлнэ

CRI       (GMT+08:00) 2013-04-08 18:09:52

     Бо-Аогийн Азийн чуулганы 2013 оны хурал 8-ны орой Хайнань мужийн Бо-Аод өндөрлөлөө. Энэ хуралд оролцсон Хятад улсын дарга Ши Жиньпиндотоод гадаадын аж ахуйн нэгжийн эздийн төлөөлөгчидтэй тусгайлан уулзаж ярилцсан байна. Ши Жиньпин онцолж хэлэхдээ, Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлогоо эрс хэлбэрэлтгүй үргэлжлүүлж, гадаадын аж ахуйн нэгжүүдэд улам таатай орчин болон нөхцөл боломж хангана. Олон орны аж ахуйн нэгжүүд Хятадын боломж тохиолыг ашиглан аж ахуйн нэгжээ улам сайн хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

     Бо-Аогийн чуулга уулзалтыг үүсгэн байгуулснаас хойш улс төр болон бизнесийн салбарын хүмүүстэй анх удаа ийм яриа хэлэлцээ өрнүүлж байгаа юм. Тус арга хэмжээг Ши Жиньпины 8-ны өдрийн чухал дипломат уулзалтын өмнө зохиосон ба уулзалт нэг цаг гаруй үргэлжилжээ.

     Ши Жиньпин Хятад, Америк, Япон, Австрали зэрэг орны 32 аж ахуйн нэгжийн эздэд хандаж хэлэхдээ, Аж ахуйн нэгжийн эзэд бол ажлын байр бий болгох, баялгийг бүтээх гол хүчин бөгөөд хөгжил, хамтын ажиллагааг ахиулах гол хүч юм. Та нар хэрхэн Ази болон дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх вэ. Энэ завшааныг ашиглан бид та бүхний саналыг сонсож, санаа бодлоо солилцоход бэлэн байна гэжээ.

     Хятадын болон гадаадын 6 аж ахуйн нэгжийн төлөөлөгч үг хэлж, өөр өөрийн аж ахуйн нэгжийн Хятадад хөрөнгө оруулсан байдлыг танилцуулжээ. Тэд Хятадын гүнзгий өөрчлөлтөд итгэж байгаа болон Хятад улс улам нээлттэй болохыг хүсэж байгаагаа санал нэгтэй илэрхийлж, Хятадын эдийн засгийн хэтийн төлөв өргөн уудам, худалдааны боломж хязгааргүй гэдэгт итгэл төгс байгаа,түүнчлэн Хятадтай хамтран хөгжиж, Хятадын ард түмний мөрөөдлийг биелүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдгээ илэрхийлжээ.

     Аж ахуйн нэгжийн эзэд Хятадын эдийн засгийн хэтийн төлөвт анхаарлаа хандуулж байгаа явдалд Ши Жиньпин өөрийн санал бодлоо хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятадын хөгжлийн байдал ерөнхийдөө сайн байна. Хятад улс хөгжлийг ахиулах гол талаа чанар чансаа, үр ашгийг дээшлүүлэх дээр төвлөрүүлнэ. Мөн ногоон хөгжил, орчил хөгжил, нүүрстөрөгч багатай хөгжлийг баримтална. Хятад улсын зах зээлийн орчин шударга, төв голч байдаг. Бид социалист зах зээлийн эдийн засгийн чиг шугамыг хэлбэрэлтгүй баримталж, хууль эрх зүйн байгуулалтыг эрчимжүүлэн, хөрөнгө оруулалтын орчныг идэвхтэй сайжруулж, төрөл бүрийн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн хүчин зүйлийг эрх тэгшээр ашиглах, зах зээлийн өрсөлдөөнд шударгаар оролцох, хуулийн хамгаалалтад бүрэн хамрагдахыг чармайн биелүүлж, Хятадын зах зээлийн орчныг улам шударга бөгөөд татах хүчтэй болгоно гэжээ.

     Хятад улсын үүд хаалга хөрөнгө оруулагчдад үүрд нээлттэй байна. Гадаадын хаалга мөн Хятадын аж ахуйн нэгжид нээлттэй байхыг хүсэж байна. Хятад улс худалдааны ивээх үзлийг эсэргүүцэж, зөвшилцлөөр зарим улс орон хоорондын худалдаа эдийн засгийн санал зөрөлдөөнийг шийдвэрлэж, тэнцвэртэй, хамтаар амжилтад хүрэх бөгөөд хөгжилд түлхүү анхаарал хандуулсан олон талт эдийн засаг худалдааны механизмыг байгуулахад бэлэн байна гэж Ши Жиньпин хэлэв.
  
      Ши Жиньпин үгийнхээ төгсгөлд урт хугацааны турш Хятадын хөгжил, Хятад улс болон Ази тив тэрчлэн дэлхийн хамтын ажиллагааг ахиулахад тустай ажил үйлс хийсэн олон орны аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлээд ,Хятадын боломжийг алдалгүй барьж, аж ахуйн нэгжээ улам хөгжүүлэхийг хүссэн байна.

     Хятадын засгийн газрын өөрчлөлт шинэчлэлийн зориг санаа гуйвшгүй юм. Төрийн бодлого улам боловсронгуй болж байна. Хятад улс үйлчилгээний чанар түвшнөө тасралтгүй дээшлүүлж, олон орны аж ахуйн нэгжийн эздийн Хятадад хөрөнгө оруулж, аж ахуйг эрхлэхэд илүү таатай орчин нөхцөл хангах болно. Хятадын боломжийг алдалгүй барьж, аж ахуйн нэгжээ улам сайн хөгжүүлэхийг олон орны аж ахуйн нэгжэд хүссэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе