|
|
||
Английн ерөнхий сайд асан Маргарет Тэтчер цус харвасны улмаас 87 настайдаа 8-ны өглөө таалал төгсчээ. Мөн өдөр олон улсын зарим байгууллага болон гадаадын удирдагчид эмгэнэл илэрхийлсэн байна.
Английн ерөнхий сайд Дэвид Камерон мөн өдрийн үдээс хойш Даунин Стрийт 10-т үг хэлэхдээ, хатагтай Тэтчерийн чармайн зүтгэсэн улс төрийн тэмцэл нь түүний нэр алдрыг мөнхрүүлэх юм. Тэрээр Английг сэргээн босгосноороо Английн ард иргэдийн хүндэтгэл талархалд мөнхөд орших болно гэжээ.
Үүнээс гадна Америкийн ерөнхийлөгч Барак Обама, Европын холбооны зөвлөлийн дарга Барросо, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нар эмгэнэл илэрхийлсэн юм. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |