|
|
||
Бо Аогийн Азийн 2013 оны чуулга уулзалт 8-ны үдээс хойш Хайнань мужийн Боаод өндөрлөлөө. Энэ удаагийн хурал нь "шинэ өөрчлөлт, үүрэг хариуцлага, хамтын ажиллагаа: Азийн хамтын хөгжлийг эрэн сүвэгчилье" уриан доор болсон бөгөөд гадаад харилцаа, олон улсын харилцаа, олон улсын стратеги, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг сэдвийн хүрээнд нийт 54 удаагийн уулзалт яриаг зохиожээ. Нээлтийн ёслолд Хятад улсын дарга Ши Жиньпин оролцсон бөгөөд "Ази болон дэлхийн сайн сайхан ирээдүйг хамтаар байгуулъя" сэдвээр үг хэлсэн байна.
Энэ удаагийн чуулга уулзалт нь Азийн олон салбарын, ялангуяа аж ахуйн нэгжийн анхаарлыг ихээр татлаа. Улс орнуудын 2000 гаруй улс төрчид, аж үйлдвэр худалдааны тэргүүн, эрдэмтэн мэргэжилтэн, хэвлэл мэдээллийнхэн гээд чуулга уулзалтад нийтдээ 3800 хүн оролцсон байна гэж чуулга уулзалтын нарийн бичгийн дарга Жөү Вэньжүн танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, чуулганы хугацаанд төлөөлөгчид хурлын гол сэдвийн хүрээнд, олон салбарын, олон халуун цэгийн асуудлаар өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрснээр, хойшдын хамтын ажиллагаанд бат бэх үндэс суурийг тавьсан байна гэжээ.\Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |