|
|
||
Хоёр орон соёлын биет бус өвийг хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийн тулд 2010 оны 3-р сард "Соёлын биет бус өвийг хамгаалах" хамтын ажиллагааны тухай БНХАУ-ын Соёлын яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурсан бөгөөд хамтын ажиллагааны механизмийн дэд сайдын хэмжээний удирдах хэсэг болон ажлын хэсэг байгуулсан байна. 2011 оны 9-р сард хоёр орон Бээжинд"Соёлын биет бус өвийг хамгаалах хамтын ажиллагааны тухай БНХАУ-ын Соёлын яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хэлэлцээр"-т гарын үсэг зурав. Энэ хэлэлцээр нь хоёр орны соёлын биет бус өвийг хамгаалах салбарт өрнүүлсэн хамтын ажиллагааг үнэлэн нотолж, хойшид хоёр орны энэ салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх баталгааг хангав. Энэ нь соёлын биет бус өвийг хамтран хамгаалах хоёр орны хамтын ажиллагааны механизм бодитой ажлын үе шатандаа орсныг харуулж байгаа юм. Өнөөгийн байдлаар энэ ажлын хүрээнд удирдах хэсгийн нэг удаагийн хурал, ажлын хэсгийн гурван удаагийн уулзалт хийсэн байна. Энэ механизмыг тогтоосон нь хоёр орны хамтын соёлыг хамгаалан, өвлөх, хөгжүүлэхэд ашигтай төдийгүй, хоёр ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгт соёлын биет бус өвийг хамтран хамгаалах үлгэр жишээ үзүүлэхэд нэн ашигтай юм. \ХОУРадиогийн Улаанбаатарт суугаа сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |