|
|
||
Хятад, Монголын залуучуудын солилцооны Солонго" цуврал арга хэмжээг эхлүүлэх ёслол 4-р сарын 12-ны өдөр Улаанбаатарт болов. Энэ арга хэмжээг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Өвөр Монголын Өөртөө Засах районы Засгийн газар, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал болон Барилга, хот байгуулалтын яам хамтран санаачилсан юм. Түүнчлэн Өвөр Монголын Өөртөө Засах районы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газар, Гадаад харилцааны алба, Залуучуудын холбоо, Байгуулалтын газар, Өвөр Монголын Эрүүл мэндын газар болон Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Залуучуудын холбоо, Сэтгүүлчдийн эвлэл зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлж, эдгээр салбарын залуучуудын дунд солилцоо хийх юм байна.
Ингэхдээ 1 удаагийн арга хэмжээнд 20 орчим залуучуудыг хамруулах юм байна. Энэ сард Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Хот тохижуулалтын Газрын 30 орчим залуус Өвөр Монголын Хөххот, Ордос, Эрээн зэрэг газарт айлчилж, судалгаа хийнэ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |