Бээжингийн цагаар 20-ны өдрийн 8 цаг 2 минутад Сычуань мужийн Я-Ань хотын Лү Шань Сяньд 7.0 баллын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийг ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл дээд хэмжээнд чухалчлан үзэж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тус тус заавар гаргаж, тухайн районы байдлыг түргэн ойлгож, аль болох олон хүний амь насыг аврахыг тэргүүн чухал үүрэг болгон, авран туслах ажлыг шинжлэх ухаанчаар өрнүүлэхийн зэрэгцээ газар хөдлөлтийн хяналт хэмжилтийг эрчимжүүлж, чичирхийллээс үүсэх гамшгаас сэргийлэн, гамшигт өртсөн ард олныг зохистой тохинуулах ажлыг сайтар хийж, гамшигт өрсөн районы нийгмийн тогтвортой байдлыг хамгаалахыг шаарджээ.
ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчяны зааврын дагуу ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян яаралтай хурал хийж ажлын байршуулалт гарган, гамшгаас авран туслах 1-р зэрэглэлийн яаралтай авран туслах ажлыг эхлүүлсэн байна.