|
|
||
Сычуаний газар хөдлөлтөөс авран туслах ерөнхий командлалын газрын мэдээгээр, 20-ны өдрийн 17 цагийн байдлаар Сычуанийн газар хөдлөлтөд 113 хүн эндсэн байна. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин арга бүхнийг сүвэгчлэн гамшигдсан ард олныг аврахыг шаарджээ. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян газар хөдөлсөн районд хүрч гамшгаас авран туслах ажлыг удирдахаар нисэх онгоцоор Сычуань мужийн Я-Ань хот руу явсан байна.
Сычуаний газар хөдлөлтийн станцын хэмжин нотолсноор, Бээжингийн цагаар 20-ны өдрийн 8 цаг 2 минутад Сычуань мужийн Я-Ань хотын Лү Шань Сяньд 7.0 баллын хүчтэй газар хөдөлж, газар хөдлөлтийн гуламт нь хөрснөөс доош 13 км гүнд байсан ба газар хөдлөлт нь Шяний төвөөс 19 км зайтай болж, эргэн тойрны районд чичирхийлэлт маш хүчтэй мэдрэгдэж, холбоо харилцаа тасарчээ.
Газар хөдөлснийг ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл дээд хэмжээнд чухалчлан үзэж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тус тус заавар гаргаж, гамшигдсан районы байдлыг түргэн ойлгож, амь насыг аврах ажлыг тэргүүн чухал үүрэг болгон, гамшигдсан ард олныг арга бүхнийг сүвэгчлэн авраж, шинжлэх ухаанчаар авран туслах ажил өрнүүлж, эндэл шархдлыг хамгийн доод хэмжээнд тогтоон барихын зэрэгцээ газар хөдлөлтийн хяналт хэмжилтийг эрчимжүүлж, чичирхийллээс болох гамшгийг сэргийлэн гамшигт өртсөн ард олныг зохистой тохинуулах ажлыг сайтар хийж, гамшигдсан районы нийгмийн тогтвортой байдлыг хамгаалахыг шаарджээ.
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян газар хөдлөлтийн районд хүрч гамшгаас авран туслах ажлыг удирдахаар 20-ны өдрийн 13 цаг 15 минутад нисэх онгоцоор Сычуань мужийн Я-Ань хот руу явсан байна.
ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчяны зааврын дагуу ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян даруй хурал хуралдуулж ажлын байршуулалт хийж, гамшгаас авран туслах 1-р зэрэглэлийн төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ.
Одоогийн байдлаар Сычуань мужийн Лү Шанийн дотоодыг хамгаалах гал командын офицер байлдагч нар нэгэнт гамшигт өртсөн 29 хүнийг авраад байгаа бөгөөд тэдний 27 нь амьд гарсан байна. Офицер байлдагч нар одоо бусад шян балгасанд аврах ажил хийж байна.
Сычуань мужийн гол удирдлага ч ажлын хэсэг дагуулан газар хөдлөлтийн районд хүрч гамшигаас аврах төрөл бүрийн ажлыг удирдаж байна.
Я-Аньд газар хөдлөлт болсны дараа зэвсэгт цагдаагийн ангийн 3900 гаруй офицер дайчид томилон газар хөдлөлтийн районд очуулж, одоо гэхэд 2600 гаруй хүн авран тусалж байна.
Газар хөдлөлтийн район руу явах 318 улсын зэрэглэлийн зам болон 210 мужийн зэрэглэлийн зам тасалдсан байна. Сычуань мужийн зам харилцааны танхим болон зэвсэгт цагдаагийн зам харилцаан салбар одоо яг уг замыг яаралтай сэлбэн засаж байна. Чүнчин, Шааньши, Гүйжөү, Юүньнань зэрэг мужаас Сычуаний Я-Ань хүрэх гол гол замууд хэвийн байдлаар ажиллаж байна.
Одоо Чэндү хотын нисэх онгоцны буудал хэвийн ажлаа тал бүрээр сэргээсэн байна. Өнөөдөр нисэх онгоцнууд бараг бүгд 1 цаг хойшилсон байна. Нисэх онгоцны буудал тусгай зам, тусгай онгоц тохируулж, гамшгаас аврах ажилд оролцуулж байна.
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |