• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газар хөдлөлтөд 113 хүн амь үрэгдээд байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-04-20 18:58:46

      Бээжингийн цагаар 20-ны өдрийн 8 цаг 2 минутад Сычуань мужийн Я-Ань хотын Лү Шань Сяньд 7.0 баллын хүчтэй газар хөдөлж, Сычуаний газар хөдлөлтөөс авран туслах ерөнхий командлалын газрын мэдээгээр, 20-ны өдрийн 16 цаг 40 минутын байдлаар энэхүү газар хөдлөлтөд 113 хүн ань үрэгдсэн ба эндэж бэртсэн хүний тоо цаашид тодруулан бүртгэж байна.

      Энэ удаагийн газар хөдлөлт нь Лүн Мэнь уулын хавцалын өмнө хэсэгт болсон ба голомт нь хөрснөөс доош 13 км гүнд байжээ. Энэ газрын эргэн тойрны 100 км-ын районд 1900 оноос нааш 5 баллаас дээш 12 удаа газар хөдөлж өнгөрчээ. Үүнд 6-гаас 6.9 баллын газар хөдлөлт 3 удаа болсон. 2008 оны Вэньчуаний 8 баллын газар хөдлөлт хамгийн хүчтэй нь байсан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе