|
|
||
Бээжингийн цагаар 20-ны өдрийн 8 цаг 2 минутад Сычуань мужийн Я-Ань хотын Лү Шань Сяньд 7.0 баллын хүчтэй газар хөдөлж, Сычуаний газар хөдлөлтөөс авран туслах ерөнхий командлалын газрын мэдээгээр, 20-ны өдрийн 16 цаг 40 минутын байдлаар энэхүү газар хөдлөлтөд 113 хүн ань үрэгдсэн ба эндэж бэртсэн хүний тоо цаашид тодруулан бүртгэж байна.
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Ардын Чөлөөлөх Арми болон зэвсэгт цагдаагийн армид гамшгаас авах ажлын талаар чухал заавар өгч тэмдэглэхдээ, газар хөдлөлт нь тухайн нутгийн иргэдийн амь нас болон эд хогшилд хүнд хохирол учрууллаа. Гамшгийн байдал бол даруй тушаал. Цэрэг арми даруй түргэн гамшгаас авран туслах 1-р фронтод очиж, Хятадын цэрэг армийн эрс чанга үзэл суртлыг бадруулан, бүх хүчээрээ иргэдэд туслан, дахин гамшиг үүсэхээс сэргийлэн хамгаалах хэрэгтэй. Үүний зэрэгцээ, офицер байлдагч нар өөрийн биеийн аюулгүйгээ батлах хэрэгтэй гэжээ.
Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Жанжин Штабын Ерөнхий газрын мэдээний дагуу, 16 цагийн байдлаар Ардын Чөлөөлөх Арми болон Зэвсэгт Цагдаагийн Армийн 7491 хүн гамшигт нэрвэгдсэн нутагт туслан, өөр бас 10 мянга гаруй хүн бүрэн бэлтгэлтэй байдалд орж, цаг ямагт гамшгийн районд очиход бэлэн болоод байгаа юм байна.
Хятадын Тайваний аж ахуйн нэгжийн холбооны байнгын орлогч дарга бөгөөд хэвлэлийн төлөөлөгч Е Хүйдэ хэлэхдээ, Сычуаний Я Аний газар хөдлөлтийн гамшгийн районд 2 сая юанийн хандив үзүүлэхээр тус холбоо шийдсэн. Шанхай дахь Тайваний нийгэмлэг бас 1 сая юань хандивлахаар болсон гэжээ. Үүний зэрэгцээ, Аомэний Улаан Загалмайн нийгэмлэг Я Аньд нэгэнт ажилтан томилон, гамшгийн байдлыг ойлгож, түргэний эм бэлдмэлээр тусалж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |