• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газар хөдлөлтөд нас барсан хүний тоо 124 болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-04-20 20:30:53

    Хятадын Газар хөдлөлтийн төв станцын мэдээлснээр, 20-ны өдрийн 18 цаг 10 минутын байдлаар, Сычуань мужийн Я Ань хотын Лү Шань шяньд 7.0 баллын газар хөдлөлтөд 124 нас барсан юм байна.

    20-ны өдрийн 18 цагийн байдлаар, нийт 627 гаруй удаагийн цэцэрхийлэлт үүссэнээс 3.0 баллаас дээших цэцэрхийлэлт 44 удаад хүрчээ.

    Бусад эх сурвалжид тэмдэглэснээр, Я Ань хотын Мин Шань шяньд бас нураггийн улмаар ус тогтон нуур гарсан юм байна.

    Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян газар хөдлөлтийн голомт болох Я Ань хотын Лү Шань шяний Лүн Мэнь Шяний засгийн газрын өмнөх өргөн чөлөөнд гамшгаас авран туслах ажлыг биеэрээ удирдан жолоодож, Бао Шин хүрэх зам харилцааг даруй түргэн нэвтрүүлж, цаг алдалгүй авран туслах хэрэгтэй гэж холбогдох талуудад шаардсан байна.

    газар хөдлөлт гарсны дараа, Хятадын Үндэсний нутаг дэвсгэр нөөц баялгийн яам тэр даруйд нь 3-р зэрэглэлийн яаралтай зохицуулалт хийсэн ба дараа нь энэхүү зохицуулалтын зэрэглэлийг 1-р зэрэглэл болгон нэмэгдүүлсэн бөгөөд гамшгийн байдалд үнэлгээ хийсэн байна.

    Хятадын Зэвсэгт цагдаагийн армийн төвийн мэдээний дагуу, гамшигт нэрвэгдсэн нутагт хүрч авран тусалж байгаа офицер байлдагчийн тоо нэгэнт 4510 болж, 1 эмэгтэй, 1 хүүхнийг авран гаргаад байна. Үүнээс гадна, бас 8400 гаруй цэрэг байлдагч авран туслах ажилд оролцох бүрэн бэлтгэл хийгээд байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе