• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ерөнхий сайд Ли Кэчян Сы Чуаний газар хөдлөлтийн районд очив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-04-20 16:58:16

    4-р сарын 20-ы өдрийн 8 цагийн үеэр Сы Чуань мужийн Я Аний Лү Шань сяньд газар хөдөлсний дараа Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян тусгай нисэх онгоцоор Сы Чуаньд хүрсэн бөгөөд зарим ажилтан нисдэг тэргээр газар хөдлөлтийн бүсэд очиж байна.

    Нисэх онгоцонд Ерөнхий сайд Ли Кэчян хурал хийж гамшгаас аврах ажлыг байрлуулав. Тэрээр онцолж хэлэхдээ, хүний амь насыг тэргүүн байранд тавьж, нурангид дарагдсан хүмүүсийг 72 цагийн дотор бүх хүчээрээ аврах хэрэгтэй гэжээ.

    Газар хөдлөлтийн албаны хамгийн сүүлийн тоо баримтад харуулснаар, энэ удаагийн газар хөдлөлтөд 78 хүн эндэж, 2500 гаруй хүн шархаджээ. Эндэж шархадсан хүмүүсийн тоог бүртгэж байна.\Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе